Таны компанийн дуудлагын төв — үүлэн дээр

Төхөөрөмж, сервер, техникч хэрэггүй. Бүртгүүлээд хэдхэн минутын дотор өөрийн PBX-тэй болж, дотуур дугаар, IVR цэс, дараалал, бичлэгээ вэбээс удирдана.

Юу багтсан бэ

Дотуур дугаар

Ширээний утас, гар утасны апп, компьютерээс хаанаас ч залгана.

IVR цэс

“Борлуулалт 1, Тусламж 2” гэх мэт дуут цэс, ажлын цагийн тохиргоо.

Дуудлагын дараалал

Дуудлагыг ажилтнуудад хуваарилж, хүлээлгийн ая тоглуулна.

Бичлэг ба түүх

Бүх дуудлагын түүх, бичлэгийг сонсох, татах, CSV экспорт.

Шууд хяналт

Идэвхтэй дуудлага, чагнах, шивнэх, дараалалын самбар.

Дуут мэдээлэл түгээх

Олон дугаар руу бичсэн мэдээллээ автоматаар хүргэнэ (Премиум).

Хэрхэн эхлэх вэ

  1. 1Компанийн нэр, имэйл, утсаа оруулж бүртгүүлнэ.
  2. 2Багцаа сонгоод захиална.
  3. 3Бид захиалгыг баталгаажуулмагц таны PBX автоматаар үүснэ.
  4. 4Дугаараа холбож, ажилтнуудынхаа дотуур дугаарыг нэмнэ.

Үнэ

…

Түгээмэл асуулт

Өөрийн дугаар, оператороо ашиглаж болох уу?
Тийм. Өөрийн SIP данс (нэвтрэх нэр, нууц үгтэй) холбож болно, эсвэл манай дугаарыг ашиглана.
Ямар утас хэрэгтэй вэ?
SIP дэмждэг ямар ч ширээний утас эсвэл Zoiper, Linphone гэх мэт үнэгүй апп.
Хугацаа дуусвал юу болох вэ?
7 хоногийн өмнө сануулна. Дууссаны дараа 3 хоног хэвийн ажиллана; сунгаагүй бол түр зогсоно, мэдээлэл тань хадгалагдана.